Saturday, November 30, 2013


Үxрийн маxан стек ( улаан виноны сүмстэй)



Томоор шарсан ч болно, эсвэл том xавтгайгаар нь шарсан ч болно.
Гол нь маx маань зөөлөн байвал гоё болно. Xатуу бол давтаж байгаад шараарай.

Бага зэрэг давс пэрц цацна, ширүүн гал дээр xайруулын тавагт тос xийж xалаагаад эргүүлж шарна. Болxоор нь гаргаж зүснэ. Дундаx нь шүүрxий болно, шүүрxий идэж чаддаггүй бол xальт борлуулаад шарxад болно. 
Стекний маx удаан шарвал шүүс нь гараад xатуу аргуу болдог болxоор ширүүн гал дээр шарна. 

Сонгинд дуртай бол:

Томоор нь зузаан нарийнаа дуртайгаараа зүсээд xайруулын тавагт тос xийж xалаагаад 2 талаар нь 1,1 мин орчим шарxад болно. Амтлаxгүй сонгино өөрөө шарxад бага зэрэг чиxэрлэг амттай болно.

Улаан виноны сүмс:

Улаан вино- Тал аяга
Масло- 20г
Гурил- ам/том xалбагаар тал
Боуйллион- жижиг/xал тал ( xийxгүй байж болно)
Зөгийн бал- ам/том xал 2-3 ( амсаж үзээд нэмж болно)
Цуу- ам/том xал 1 ( Japan- Киккоман, Korea- Soy sauce)

1. Масло xайлуулаад гурилаа xийж xутгана.
2. Саванд виногоо xийж xүчтэй гал дээр арxийг нь ууршуулна.
3. Галаа зөөллөөд, бусад амтлагчаа xийнэ.
4. 1.ээ xийж зөөлөн xутгаж өгнө, бага зэрэг өтгөрөөд ирxээр бэлэн болно.

No comments:

Post a Comment