Saturday, November 30, 2013

Гэрийн чийзбургер



Талханд:500-550гр гурил,2ш өндөг,70гр зөөлрүүлсэн масло(өрөөний хэмд)50гр элсэн чихэр,1ц/халбага давс,1амны том халбага эсгэгч,250мл сүү.
Бүлээн сүүнд элсэн чихэрээ уусгаж,эсгэгчээ хийгээд гуриландаа бусад орцоо хольж зуураад 40-60минут хөөлгөнө.Хөөсөн гурилаа сайтар нухаж тэнцүү хэсгүүдэд хувааж бөөрөнхийлөн листэндээ өрөөд дахин 30-40минут хөөлгөж амраагаад зуухаа дээр доороос нь халдаг тохиргоон дээр 170°д 25-30минут болгоно.(энэ зуурмаг 10ш талх болно,би хүүхдэд тааруулаад жижиг бас хийсэн)Талхандаа өндөг түрхэж гүнждийн үр цацаж өгсөн.Талхаа гүйцэт хөрсний дараа дундуур нь хувааж өгөөрэй.

Татсан махаа өөрсдийн амтаар сонгино,сармис,перецээр амтлаад 1ш өндөг,сүүнд дэвтээсэн захгүй талх хийж базаад хайруулын таваг,шарах шүүгээ алинд нь ч болгож болно.
Өөрсдийн идэх дуртай сүмс,бяслаг,ногоогоор хавчуургаа бэлдэнэ.(энд салат навч,өргөст хэмх,улаан лооль,хуудсан бяслаг,цөцгий ашиглан хийсэн)

No comments:

Post a Comment