Saturday, November 30, 2013

American Lasagne



Орц.

Мах.
680 гр машиндсан үхэрийн мах
1 сонгино, шоо дөрвөлжин хэрчинэ
2 хумс сармис, жижиглэж хэрчсэн
1 амны том халбага Петрушка ( basil )
1 цайны халбага oregano 
2 амны том халбага бор сахар
1 1/2 цайны халбага давс
1 лааз ( 805 гр ) tomatoes
170 гр tomato paste

12 ширхэг lasagna гоймон

Цагаан сүмс.
2 өндөг, хутгах
450 гр ricotta cheese ( надад олдоогүй болхоор Mascarpone cheese хийсэн )
1/2 аяга үрсэн Parmesan cheese
2 амны том халбага яншуй ( parsley )
1 цайны халбага давс

500 гр mozzarella cheese, үрсэн
2 амны том халбага үрсэн Parmesan cheese

Хийх арга

Эхлээд гоймонгоо чанаад гаргаж ирээд хүйтэн усанд сойно. 
1 сонгино, шоо дөрвөлжин хэрчинэ
2 хумс сармис, жижиглэж хэрчсэн
1 амны том халбага Петрушка ( basil )
1 цайны халбага oregano 
2 амны том халбага бор сахар
1 1/2 цайны халбага давс
1 лааз ( 805 гр ) tomatoes ( дотроо помидортой )
170 гр tomato paste эдгээрээ бэлдэж тавьна

680 гр машиндсан үхрийн махаа хоолныхоо савандаа хийгээд бага зэрэг хуурна. сонгино, сармисаа хийгээд шөлгүй болтол хуурна.Тэгээд 1 амны том халбага Петрушка ( basil ) 1 цайны халбага oregano  2 амны том халбага бор сахар 1 1/2 цайны халбага давсаа хийгээд сайн хутгаж өгнө. 170 гр tomato paste хийгээд 1 лааз ( 805 гр ) tomatoes ( дотроо помидортой ) оо хийгээд помидороо хутгуураараа жижиглээрэй. Өтгөн бага зэрэг шүүстэй байхад болно. би таглахгүйгээр хутгаж байгаад шөлийн ширгээсэн. Ингээд мах бэлэн боллоо.

Цагаан сүмс.

Дундаж саванд өндөгөө хутгана. 
450 гр ricotta cheese ( надад олдоогүй болхоор Mascarpone cheese хийсэн )
1/2 аяга үрсэн Parmesan cheese
2 амны том халбага яншуй ( parsley )
1 цайны халбага давс
Дээрх бүгдийг өндөг дээрээ хийгээд сайн хутгаад сүмс бэлэн боллоо.

 Лист юмуу шарах шүүгээнд хийж болох шилэн сав хэрэгтэй. 
1. махаа бага зэрэг тарааж тавьна.
2. Гоймонгоо тавьна.
3. Сүмсээ тавьна.
4. mozzarella cheese ээ тавьна.
5. махаа тарааж тавьна.
6. Гоймонгоо тавьна.
7. Сүмсээ тавьна.
8. mozzarella cheese ээ тавьна. Энэ мэтчилэн листний хэмжээнээс хамаараад давхар нь 1 ээр илүү юмуу дутуу болж болно. Сүүлийн гоймонгоо тавиад шууд махаа хийгээд бяслагаа цацаад болоо. 
Шарах шүүгээндээ хийхдээ тугалган цаасний дотор талд тос түрхээд Лазанья дээгүүрээ бүрнэ.
Шарах шүүгээгээ 180С д халаасан байна. 30-35 минут болгоно ( шүүсгүй болтол нь) Гаргаж ирээд Parmesan cheese ээ цацаад өгөөрэй.

No comments:

Post a Comment