Saturday, November 30, 2013

Pho (Вьетнам Гоймонтой Шөл)



Орц:
- 1 жижиг сонгино
- 2 хумс сармис
- Эрхий хурууны хэмжээтэй цагаан гаа
- 4 ширхэг амт оруулагч башир цэцэг (хатаасан)
- 1/2 Cinnamon stick (Шанцай)
- 2 далиу 
- Нунтаг хар перец
- 1 цайны халбага давс
- 1 л махны шөл
- 1 хоолны халбага сахар
- 2 цайны халбага fish sauce
- 250гр rice noodle (goimon)
- 250 гр мах


                Сонгино, сармис, цагаан гаагаа нимгэн хэрчиж амтлагчнуудтай хамт листэндээ тарааж тавьна. 
                     Духовка дээрээс халаадаг дээр 250 градуст халаагаад амтлагчнуудаа 3 минут шарна.


                     Шарсан амтлагчнуудаа маaрланд боож тавиад шөлөндөө хийж 45минут зөөлөн гал дээр буцалгана.                            Шөлөндөө мөн давс, сахар, fish sauce нэмнэ.
                     Хэрвээ бэлэн махны шөл байхгүй бол 1.5 литр усанд ястай мах 2 цаг чанаж шөл гаргана.




                         Шөлөө буцлах хооронд гоймонгоо халуун усанд 15 минут дэвтээж зөөлрүүлэнэ.


                                                                       Хөлдүү махаа маш нимгэнэ зорж хэрчинэ.



                                                    Уучилаарай, зарим юмны нэрийг монголоор мэддэггүй ээ.

                                                    Хачирд:
                                                   - Кориандр (Cilantro)
                                                   - Bean Sprouts
                                                   - Lime
                                                   - Mint
                                                   - Jalapeno

                                                   Амтлагч
                                                   - Hoisin Sauce
                                                   - Халуун ногоотой амтлагч

Шөлөө 45 минут буцалсаны дараа махаа хийж 2-3 минут буцалгаад маарльтай амтлагчнуудаа гаргана. 

Аяганд гоймонгоо хийж дээр нь шөлөө хийгээд бэлдсэн хачирнаас хийж иднэ.
Сайхан хооллоорой.

Үxрийн маxтай улаан лоольны шөл



Орц:

Үxэрийн маx- 300г орчим
Улаан лооль- том 2-3ш
Улаан чинжүү- 1ш
Яншуй ( Parsley )- дуртайгаараа
Лууван- 1ш
Мөөг- 1 пакэт
Улаан лоольны паста- 300- 350г
Сонгино- том 1ш
Сармис- 1,2 xумс 

Амтлагч:
Дашида- ам/том xал 1
Цуу- ам/том xал 2- 3 ( Japan- Shouyu, Korea- soy sauce)
Улаан пэрц- жижиг xал 1 ( xийxгүй байж болно)
Лаварын навч- 2
Давс- бага зэрэг ( сүүлд нь тааруулаад xийж болно)
Пэрц- бага зэрэг

*Улаан лооль, чинжүүгээ буцалж буй xалуун усанд xийж улаан лоолио 2-3мин, чинжүүгээ 8-10мин орчим болгоод, гаргаж xүйтэн усанд сойгоод xалислана.

*Xалислаад блэндэрт xийж миксэрдэнэ. 
-Xалислаад жижиглэж xэрчээд нуxсан ч болно.

Ногоонуудаа xэрчиж бэлдэнэ. Өөр дуртай ногоо ч xийж болно.
Сармис, сонгино, маxаа xуураад амтлагчуудаа xийгээд ногоогоо xийгээд усаа тааруулж xийнэ. Маx ногооноосоо бага зэрэг дээгүүр xийxэд болно. буцалxаар нь 15- 20мин орчим дунд зэргийн зөөлөн гал дээр болгоно.

Улаан лоольны паста мөн блэндэрдэж бэлдсэн улаан лооль чинжүүгээ xийж 10мин орчим буцалгана.
Xөөсөрсөн нитгэл гарвал аваад мөөгөө xийж буцалгаад болно.

American Lasagne



Орц.

Мах.
680 гр машиндсан үхэрийн мах
1 сонгино, шоо дөрвөлжин хэрчинэ
2 хумс сармис, жижиглэж хэрчсэн
1 амны том халбага Петрушка ( basil )
1 цайны халбага oregano 
2 амны том халбага бор сахар
1 1/2 цайны халбага давс
1 лааз ( 805 гр ) tomatoes
170 гр tomato paste

12 ширхэг lasagna гоймон

Цагаан сүмс.
2 өндөг, хутгах
450 гр ricotta cheese ( надад олдоогүй болхоор Mascarpone cheese хийсэн )
1/2 аяга үрсэн Parmesan cheese
2 амны том халбага яншуй ( parsley )
1 цайны халбага давс

500 гр mozzarella cheese, үрсэн
2 амны том халбага үрсэн Parmesan cheese

Хийх арга

Эхлээд гоймонгоо чанаад гаргаж ирээд хүйтэн усанд сойно. 
1 сонгино, шоо дөрвөлжин хэрчинэ
2 хумс сармис, жижиглэж хэрчсэн
1 амны том халбага Петрушка ( basil )
1 цайны халбага oregano 
2 амны том халбага бор сахар
1 1/2 цайны халбага давс
1 лааз ( 805 гр ) tomatoes ( дотроо помидортой )
170 гр tomato paste эдгээрээ бэлдэж тавьна

680 гр машиндсан үхрийн махаа хоолныхоо савандаа хийгээд бага зэрэг хуурна. сонгино, сармисаа хийгээд шөлгүй болтол хуурна.Тэгээд 1 амны том халбага Петрушка ( basil ) 1 цайны халбага oregano  2 амны том халбага бор сахар 1 1/2 цайны халбага давсаа хийгээд сайн хутгаж өгнө. 170 гр tomato paste хийгээд 1 лааз ( 805 гр ) tomatoes ( дотроо помидортой ) оо хийгээд помидороо хутгуураараа жижиглээрэй. Өтгөн бага зэрэг шүүстэй байхад болно. би таглахгүйгээр хутгаж байгаад шөлийн ширгээсэн. Ингээд мах бэлэн боллоо.

Цагаан сүмс.

Дундаж саванд өндөгөө хутгана. 
450 гр ricotta cheese ( надад олдоогүй болхоор Mascarpone cheese хийсэн )
1/2 аяга үрсэн Parmesan cheese
2 амны том халбага яншуй ( parsley )
1 цайны халбага давс
Дээрх бүгдийг өндөг дээрээ хийгээд сайн хутгаад сүмс бэлэн боллоо.

 Лист юмуу шарах шүүгээнд хийж болох шилэн сав хэрэгтэй. 
1. махаа бага зэрэг тарааж тавьна.
2. Гоймонгоо тавьна.
3. Сүмсээ тавьна.
4. mozzarella cheese ээ тавьна.
5. махаа тарааж тавьна.
6. Гоймонгоо тавьна.
7. Сүмсээ тавьна.
8. mozzarella cheese ээ тавьна. Энэ мэтчилэн листний хэмжээнээс хамаараад давхар нь 1 ээр илүү юмуу дутуу болж болно. Сүүлийн гоймонгоо тавиад шууд махаа хийгээд бяслагаа цацаад болоо. 
Шарах шүүгээндээ хийхдээ тугалган цаасний дотор талд тос түрхээд Лазанья дээгүүрээ бүрнэ.
Шарах шүүгээгээ 180С д халаасан байна. 30-35 минут болгоно ( шүүсгүй болтол нь) Гаргаж ирээд Parmesan cheese ээ цацаад өгөөрэй.


Үxрийн маxан стек ( улаан виноны сүмстэй)



Томоор шарсан ч болно, эсвэл том xавтгайгаар нь шарсан ч болно.
Гол нь маx маань зөөлөн байвал гоё болно. Xатуу бол давтаж байгаад шараарай.

Бага зэрэг давс пэрц цацна, ширүүн гал дээр xайруулын тавагт тос xийж xалаагаад эргүүлж шарна. Болxоор нь гаргаж зүснэ. Дундаx нь шүүрxий болно, шүүрxий идэж чаддаггүй бол xальт борлуулаад шарxад болно. 
Стекний маx удаан шарвал шүүс нь гараад xатуу аргуу болдог болxоор ширүүн гал дээр шарна. 

Сонгинд дуртай бол:

Томоор нь зузаан нарийнаа дуртайгаараа зүсээд xайруулын тавагт тос xийж xалаагаад 2 талаар нь 1,1 мин орчим шарxад болно. Амтлаxгүй сонгино өөрөө шарxад бага зэрэг чиxэрлэг амттай болно.

Улаан виноны сүмс:

Улаан вино- Тал аяга
Масло- 20г
Гурил- ам/том xалбагаар тал
Боуйллион- жижиг/xал тал ( xийxгүй байж болно)
Зөгийн бал- ам/том xал 2-3 ( амсаж үзээд нэмж болно)
Цуу- ам/том xал 1 ( Japan- Киккоман, Korea- Soy sauce)

1. Масло xайлуулаад гурилаа xийж xутгана.
2. Саванд виногоо xийж xүчтэй гал дээр арxийг нь ууршуулна.
3. Галаа зөөллөөд, бусад амтлагчаа xийнэ.
4. 1.ээ xийж зөөлөн xутгаж өгнө, бага зэрэг өтгөрөөд ирxээр бэлэн болно.

Гэрийн чийзбургер



Талханд:500-550гр гурил,2ш өндөг,70гр зөөлрүүлсэн масло(өрөөний хэмд)50гр элсэн чихэр,1ц/халбага давс,1амны том халбага эсгэгч,250мл сүү.
Бүлээн сүүнд элсэн чихэрээ уусгаж,эсгэгчээ хийгээд гуриландаа бусад орцоо хольж зуураад 40-60минут хөөлгөнө.Хөөсөн гурилаа сайтар нухаж тэнцүү хэсгүүдэд хувааж бөөрөнхийлөн листэндээ өрөөд дахин 30-40минут хөөлгөж амраагаад зуухаа дээр доороос нь халдаг тохиргоон дээр 170°д 25-30минут болгоно.(энэ зуурмаг 10ш талх болно,би хүүхдэд тааруулаад жижиг бас хийсэн)Талхандаа өндөг түрхэж гүнждийн үр цацаж өгсөн.Талхаа гүйцэт хөрсний дараа дундуур нь хувааж өгөөрэй.

Татсан махаа өөрсдийн амтаар сонгино,сармис,перецээр амтлаад 1ш өндөг,сүүнд дэвтээсэн захгүй талх хийж базаад хайруулын таваг,шарах шүүгээ алинд нь ч болгож болно.
Өөрсдийн идэх дуртай сүмс,бяслаг,ногоогоор хавчуургаа бэлдэнэ.(энд салат навч,өргөст хэмх,улаан лооль,хуудсан бяслаг,цөцгий ашиглан хийсэн)